Монгол
залуус эх орныхоо нэрийг гаргасаар. Герман улсын “Mephisto
maskenbildner schule Hasso von hugo” сургуулийг мэргэжлийн нүүр
хувиргагч мэргэжлээр төгссөн Г.Цэнгүүн эх орондоо иржээ. Тэрээр АНУ
болон Европын орнуудад хэд хэдэн кино төслийн “Make up artist”-аар
ажиллаж байгаа бөгөөд та бидний сайн мэдэх кинонуудын нэг “Hansel &
Gretel witch hunters” кинонд нүүр хувиргагчаар ажилласан аж. Г.Цэнгүүн
нь одоо “Kryolan” брендийн ерөнхий “Make up artist”-аар ажилладаг бөгөөд
монгол дахь “Kryolan” салбарт өөрийн сургалтаа явуулахаар зэхээд буй
юм.

Тэрбээр Make up урлагийн зургаан төрлийн нүүр хувиргалтыг
хэрхэн хийх талаар заах бөгөөд нэгээс хоёр өдөрт бүх онол болон практик
мэдээллүүдийг өгөх гэнэ. Суралцах сонирхолтой хүмүүсийг “Kryolan”
брендийн будгуудаар болон сургалтын материалаар хангах аж. Сургалтын
төлбөр 200 мянган төгрөг ажээ.
Г.Цэнгүүний талаарх мэдээлэл болон Make up сургалттай холбоотой мэдээллийг доорх линкээр холбогдож авч болно.