Шинэ оны эхний бага гариг дэлхийг мөргөв

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Шинэ оны эхний бага гариг дэлхийг мөргөв

Дэлхий даяар
шинэ жилийн баяраа тэмдэглэж дуусаагүй байхад, хоёр хоногийн ѳмнѳ АНУ-ын
аризона муж улс дахь Каталина тэнгэрийн самналтын багийнхан 2014 оны
хамгийн эхний хэмжилтээрээ нэгэн шинэ бага гаригийг илрүүлсэн бѳгѳѳд
судлаачидын таамаглаж байгаагаар тус биет нь 2 дахь ѳдрийн үдээс хойших үеээс 3
дахь ѳдрийн ѳглѳѳгийн хооронд дэлхийг “мѳргѳсѳн” байна.

Амилуулалт шууд
харагдахгүй байвал, зурган дээр дарж (эсвэл ѳѳр цонхон дотор нээгээд) үзээрэй.

Дээрх
амилуулалт нь тус биетийг илрүүлсэн хэмжилтийн зургуудаар хийгдсэн ба, 20
минутын дотор хэрхэн дурангийн харах талбай дотор алс орших ододтой харьцангуй
“гүйж” байгааг харуулж байгаа юм. Мэдээж алс хол оршиж байгаа одод нь бидэнтэй
харьцангуй хѳдѳлгѳѳн хийж харагдахгүй, тиймээс байршилаа ѳѳрчлѳхгүй байгаа
гэрлийн эх үүсвэр бүр нь одод гэсэн үг. Харин ягаан бѳѳрѳѳнхий дотор тодруулан
харуулж байгаа биет нь маш хурдан хѳдѳлж буй бага гариг юм.

Энэхүү шинэ оны
хамгийн эхний бага гаригийг 2014 АА гэж нэрлэсэн бѳгѳѳд, дээрх хэмжилтээс үзхэд
2-3 метрийн хэмжээтий харьцангуй жижгэвтэр биет аж. Хамгийн сонирхолтой нь энэ
хэмжилтүүдээс үндэслээд тойрог замыг нь тооцоолж үзхэд, дэлхийтэй мѳргѳлдѳх
замдаа явж байгаа гэж гарсан байна. Даанч 20 хон минутын хѳдѳлгѳѳнийг бүртгэсэн
хэмжилтээс дэлхийг яг хаана хэзээ мѳргѳхийг нь нарийн тодорхойлох боломжгүй,
зѳвхѳн ойролцоогоор тѳв америкаас африкийн баруун хязгаарын хооронд 1 сарын 1
хавьцаа дэлхийг мѳргѳсѳн л гэж дүгнэгдэж байгаа.  Харин хамгийн ѳндѳр
магадлал нь африкийн баруун эргийн наах нь монголын цагаар 1 сарын 2 ны шѳнийн
1 цаг хавьцаа агаар мандалд орсон гэж бууж байгаа юм.

Гэхдээ манай
гаригийн агаар мандалыг аль ч талаас нь зүсэж орж ирсэн бай, энэ биетийн хэмжээ
нь хэт жижиг тул дэлхийн гадрага дээр хүрж жинхэнэ утгаар нь мѳргѳхѳѳсѳѳ ѳмнѳ
ихэнх хэсэг нь бүрэн шатаж дууссан гэдэгт эргэлзэлтгүй. Үүнтэй маш тѳстэй
хэмжээтэй биет 2008 оны 10 сард бас л яг дэлхийг мѳргѳхийнхѳѳ ѳмнѳ нээгдэж
байсан бѳгѳѳд, африк тивийн судан улсын дээгүүр шатаж дууссан. Дараа нь газарт
унасан жижигхэн ганц нэг хэлтэрхийнүүдийг нь судлаачид суданы цѳлѳѳс олж
байсан. 2014 АА-ийн хувьд шаталтаас үлдсэн жижиг хэлтэрхийнүүд нь далайд унасан
байх магадлал тун ѳндѳр.

Гэхдээ энэ
биетийн дэлхийг мѳргѳсѳн гэх ямар ч ул мѳрийг бид олж чадахгүй гэсэн үг
хараахан биш. Ийм хэмжээний чулуу солирууд агаар мандалд шатхад бага давтамжийн
(хүний чихний сонсож чадахгүй) дууны долгион ялгаруулах ба яг одоогоор
судлаачид дэлхий даяарх тийм дууны долгион бүртгэдэг станцуудын хэмжилтүүдийг
нягталж 2014АА-ийн үхэл бүртгэгдэж үү гэдгийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: http://odonoron.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж