Хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд хаалттай хуралдаж байна. Хамтарсан байнгын хороодын хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийг хэлэлцэж байгаа юм.

Мөрдөх албаны тухай хууль нь Мөрдөх албаны чиг үүрэг, тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, мөрдөгчдийн эрх зүйн байдлыг тогтоох зорилготой юм байна. Мөрдөх албан нь үндэсний аюулгүй байдлын эсрэг болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага юм. Энэ асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Хууль зүйн байнгын хороо дангаараа хуралдаж, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журам, Эрүүгийн хууль, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж