Мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар түмэнд хүрсэн хуучны дууг дахин амьдруулж яваа залуу хос ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөөнөө нижгэр тоглолт хийхээр бэлдэж эхэлжээ. Тэдний тоглолтонд уран бүтээлийн ах дүү нар болон нэг байранд хамт амьдардаг хөршүүд гээд олон сайхан уран бүтээлчид оролцохоо мэдэгдсэн. “Харанга” хамтлаг, поп дива С.Наран, поп опера “Ньюанс” хамтлаг, МУГЖ С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг гэхчилэн чансаатай гэх уран бүтээлчид тус тоглолтын зочид байх юм. “Энх мэндийн аялгуугаар Монгол түмнээ илбэе” уран бүтээлийн цэнгүүн залуу дуучдыг олон түмэнтэй уулзуулан танилцуулах тул тэд мэргэжлийн дууны тоглолтыг утгаар нь үзүүлэхээр амьд хөгжмийн Маршалл хамтлаг, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагтай хамтран ажиллаж буй ажээ.
Тоглолтоо амжилттай хийхийн тулд залуу хос хөөрхөн охин Б.Аялгуугаа эмээ өвөөгөөр нь асруулж, өөрсдөө гэртээ харих завгүй бэлтгэл хийж байгаа гэнэ.