
Гуравдахь өдрийн гарааны ялагчаар Хонда маркын мотоциклоор уралдаж буй Испанийн Хуан Барреда Борт 3:47:03 цагийн амжилтаар тэргүүлсэн байна. Харин Францын Кырил Деспре болон Испанийн Марк Кома нар удаах байруудад шалгарсан байна. Харин хоёр дахь өдрийн гараанд түрүүлсэн Сэм Сандерлэнд гуравдахь өдөр тун муу уралдаж, 74 дүгээр байрт шалгарсан байна.
Гурван гарааны дараах байдлаар ОУХМ Д.Болдбаатар 80, ОУХМ Н.Лхамаа 103 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. 2014 оны Дакар раллийн мотоциклийн төрөлд 173 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Б.БИЛЭГ