Ерөнхийлөгч хотын захиргааг &#34онилов&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хотын захиргааг &#34онилов&#34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн шинэ оны анхны зарлиг Засгийн газрыг "онилов". Ерөнхийлөгчийн санаачлагаар "Том төрөөс ухаалаг төр лүү" төрийн шинэтгэлийн хүрээнд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжэг авч хэрэгжүүлэх чухал үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт үүрэгджээ. Зарлигт, төр аж ахуйн бүхий л үйл ажиллагаанд хутгалдан орсон өнөөгийн байдлыг залруулж төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлэх үүднээс төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг сануулжээ.

Ерөнхийлөгч энэ удаагийн зарлигтаа таван зүйлийг онцлох чиглэл өгсөн байна. Тодруулбал, Э.Бат-Үүл даргын багаараа суудаг Хангарьд ордныг төр түрээслэх нөхцөлтэйгээр хувьчилж, Үндэсний аюулгүй байдлын шаардлагын дагуу Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар,  Онцгой байдлын ерөнхий газраас бусад агентлагуудад түрээслүүлэх шийдвэрийг гаргажээ.

Мөн Төрийн ордны зүүн талд байрлах хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцлөөр хувийн өмчийн барилгыг бариулах. Үүнд улстөрийн намууд болон яамдадтүрээслэх боломжтойг тусгажээ. Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамдыг түрээслэхгүй гэжээ. Яамдын барилга нь ухаалан төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц эь ил тод байх, судалгаа мэдэллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх ёстой гэдгийг сануулжээ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж үзсэн байна. Засгийн газрын байгууллагууд нэг дор төвлөрснөөр төр иргэдэд ойр, хүртээмжтэй байхад чухал ач холбогдолтой юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж