“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлын талаарх зөвөлгөөг иргэдэд өгч байна. Өвлийн улиралд байшин, орон сууцны дулааныг хадгалах зорилгоор халаагуур ашиглах шаардлагатай болдог бөгөөд иргэд цахилгааны аюулгүй байдлыг сайтар хангаагүйгээс осол, гэмтэл гарах нь ихэсдэг ажээ. Тиймээс цахилгааны мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөж байна.
Халаагуур ашиглахаас өөр аргагүй бол халуунаа хадгалдаг халаагуур энгийнээс 2.5 дахин ашигтай ажээ. Хэрэв ийм халаагуур ашиглах гэж байгаа бол тохиргоог нь аль болох хэт их халуун үүсгэхээргүй дээр нь тохируулах
- Цахилгаан тоног төхөөрөмжийг залгахаас өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн гэмтэл анзаарагдвал мэргэжлийн хүнээр засуулах хэрэгтэй. Өөрөө засах нь стандартын дагуу засвар болж чадахгүй, эрсдэлтэй. Мөн унтахдаа цахилгаан халаагуурын товчийг нь дарахаас гадна залгуурыг тэжээлээс салгаж унтраасан нь илүү найдвартай.
- Барилгын хийцийг өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байх технологиор шийдвэл нэмэлт халаагуур ашиглах шаардлагагүй болно
- Зориулалтын багажаар байрныхаа дулаан алдагдлыг хэмжүүлбэл дулаалга хийхэд аль хэсэгт илүү анхаарч янзлахыг мэдэх боломжтой
- Хоёр тарифтай электрон тоолуурыг хэрэглэвэл шөнийн цагт хэрэглэсэн эрчим хүчний үнэ хямд учраас аль болох тарифтай тоолуур авч хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Б.МИШЭЭЛ