Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд "Бүх нийтээр амарна" гэх яриа гарсантай холбогдуулж бид УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас лавлахад "Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр бүх нийтээр амарна" гэх хууль байхгүй тул нэгдүгээр сарын 13-н ажлын өдөр байх болно" гэж хариуллаа.
УИХ-ын Тамгын газраас энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд дараах арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
№ | Арга хэмжээний нэр | Хугацаа |
1. | Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх,
хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм
хэмжээг танин мэдүүлэх үүднээс дараахь арга хэмжээг зохион байгуулах: -Үндсэн хуулийн талаарх видео
хичээлийг МҮОНТ, ТВ-5, UBS телевизээр шууд дамжуулах | 2014.01.13-ны Даваа гараг |
2. | Үндсэн хууль батлалцсан АИХ-ын
депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл
үзүүлэх, иргэдтэй уулзалт ярилцлага хийх ажлыг зохион байгуулах | 2013.12.20-ны дотор |
3. | Үндсэн хуулийн өдөрт зориулсан
үндэсний бөхийн барилдаан | 2014.01.12-ны Ням гараг 14.00 цаг
Бөхийн өргөөнд |
4. | Их эзэн Чингис хааны хөшөөнд
хүндэтгэл үзүүлэх | 2014.01.13-ны Даваа гараг 11.40
цаг |
5. | Үндсэн хуулийн өдөрт зориулсан
“Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт | 2014.01.13 Даваа гараг 12.00 цаг
Төрийн ордон, Парламентын түүхийн хөгжлийн танхимд |
6. | АИХ-ын депутатуудыг УИХ-ын
удирдлага хүлээн авч уулзаж ярилцах | 2013.01.13-ны Даваа гараг 13.00
цаг Төрийн ордон “А” танхимд |
7. | Үндсэн хуулийн өдөрт зориулсан
аймаг, нийслэл болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулах | 2013.11.20-2014.01.11-12 Төрийн ордон |
Г.ДАРЬ