Хэн нэгэн надад галзууртлаа дурлаж
Хий мөрөөдөн солиортлоо шаналж
Цаг хугацаа оройн зайгаа алдан
Залхтал минь, ичтэл минь ширтэхийг би хүснэ.
Мэдрэмж нь дээд цэгтээ тулж
Миний үнэр анхилахад бачуурч
Зөрөхийн зуурдхан шуналтай харж
Зовлон мэт тарчлан араас минь тэмүүлж
Хэлж чадахгүй үгсээрээ шүлэг тэрлэн
Хивс хана, шүүрэндээ хэлсээр
Гарцаагүй үхэхийн даваан дээрээ л