Эрүүл явахын нууц гуравдугаар хэсэг

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Эрүүл явахын нууц гуравдугаар хэсэг

Зүрхний өвчин
Зүрхний, судасны өвчтэй хүн долоогоны ханд уувал сайн. Үүнд 50 гр хатаасан цэцгийг авч 0.5 литр архинд буюу 70 хувийн спиртэнд хийж харанхуй газар 10 хоног хандлаад шүүнэ. Шүүсэн шингэнээ харанхуй сэрүүн газар хадгална. Уг шингэнээсээ аяга усанд 20-30 дусааж хоол идэхээсээ 30 минутын өмнө өдөрт 3 удаа ууна.

Мөн долоогонон жимсний ханд буюу цайг 0.5 литр усанд 50 гэсэн харьцаатайгаар бэлдэнэ. Энэ цайг халуун саванд идээшүүлж, шөнийн турш хандална. Ингээд хоол идэхийн өмнө өдөрт 3-4 удаа хагас аягаар ууна.

Долоогоно, нохойн хошууг тэнцүү жинтэй авч холино. Ингэхдээ уг хоимгоосоо амны 7 жижиг халбага авч 1.5 литр буцалсан усанд хийгээд хоногийн турш тасалгааны хэмд байлгана. Дараа нь шүүж амтыг нь сайжруулахын тулд дээр нь зөгийн бал юмуу жимсний чанамал нэмнэ. үүнийгээ хооллох үедээ өдөрт 3 удаа цайны оронд нэг нэг аягыг ууна.

Паалантай саванд 10 ширхэг нимбэгний шүүсийг шахаж дээр нь 5 хумс сармисыг нунтаглаж холиод 7 хоногийн турш харанхуй сэрүүн газар тавьж хандална. Ингээд өдөрт 1 удаа амны 4 жижиг халбагаар уухдаа халбага тус бүрийнхээ хооронд завсарлан удаан уух хэрэгтэй.

Хушганы цөм, ясгүй үзэм, чангаанз тус бүр 250 гр, хальстайгаа нимбэг 1 ширхэг /доторх үрийг нь авна / авч бүгдийг нь махны машинаар машиндаж дээр нь 250 гр зөгийн бал нэмнэ. Амны нэг том халбагаар өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө хэрэглэнэ.

3-5 настай зуун настын 2 навчийг утсаар таслан авч шүүсийг нь шахаж аваад дээр нь 2 ширхэг нимбэгний шүүс , 0.5 кг зөгийн балыг нэмнэ. Энэ 3-г холиод хөргөгчийнхөө доод хэсэгт хадгална. үүнийгээ уухын өмнө модон халбагаар сайтар хутгадаг. Өдөрт 3 удаа амны том халбагаар 1-г хоол идэхээс цагийн өмнө ууна. Энэ эмчилгээг жилийн турш биеийнхээ байдлаас хамааран 3-4 удаа давтан хийх ба курс эмчилгээний хооронд 1 сарын хугацаатайгаар завсарлана.

Хавар хус мод навчилж эхэлсний дараа жижигхэн цэцэгнүүд гардаг. Эдгээр цэцгэнцэр нь ямагт ганц нэгээрээ гардаг ба хажуугийн богинохон мөчрүүдийн завсарт навчин дунд нуугдсан байдаг. Хуны мөчрүүдийн үзүүрт унжсан арай томоохон цэцгэнцэрүүдийг нь цуглуулж авах хэрэгтэй. Шилэн савны 2/3-т уг цэцгэнцэрээ хийж дээрээс нь архиар дүүргээд дулаан газар 2 долоо хоног байлгана. Тэгэхдээ байнга сэгсэрнэ. Хандаа шүүхгүй. Харин хандаа дуусмагц шилэн доторх цэцгийг самбайд хийж шахан шүүсийг нь авна. Энэ шүүсийг 20 дуслаас амны 1 жижиг халбага хүртэл хэмжээгээр ууна. үүнийгээ усанд уусгаж юмуу усаар даруулж өдөрт 3 удаа хоол идэхээсээ өмнө уудаг.

10 ширхэг яншуйн / петрушка/ навчтайгаа ишийг нунтаглан 1 литр улаан буюу цагаан дарсанд хийж дээр нь 1-2 амны том халбага дарсны цуу нэмж , зөөлөн гал дээр 10 минут чанах ба дараа нь үүн дээрээ 300 гр зөгийн бал нэмж , дахиад 4 минут чанана. Халуун холимогоо лонхнуудад хуваан хийж, сайтар бөглөнө. Энэ шингэнээ зүрх өвдсөн үед өдөрт 1-3 амны том халбагаар ууна.

Бамбай буюу хүн өвсийг хатааж нунтаглан үндсийг амны 1 том халбагаар авч 1 аяга буцалсан усанд хийгээд халуун сав юмуу сайтар хучиж дулаалсан саванд 7-8 цаг хандлаад шүүж авна. 2-3 долоо хоногийн турш хоол идэхээсээ 30 минутын өмнө өдөрт 3 удаа аяганы 1/3-р ууна. Дараа нь өдөрт 3 удаа, тэгэхдээ эхлээд амны 2 том халбагаар, дараа нь амны 1 том халбагаар удаан хугацааны турш ууна.

Усан үзэмний шүүсийг уувал зүрхэнд сайн.

Үе мөчний өвчин
Үе мөчөөр өвдөхөд зуны цагт лошгийн (лопух) өвлийн цагт байцааны навчийг шөнө өвчтэй өвдөгт тавьж боогоод хонодог. Мөн гачуурын шинэхэн тайрсан мөчрийг буцламгай усанд хийж хандалаад өвдсөн үе мөчөө далд ортол нь дүрнэ. Дараа нь үе мөчөө дулаан хучиж орондоо хэвтэнэ. Энэ эмчилгээг 2 хоног өнжөөд дахин үргэлжлүүлнэ. 5-7 удаа хийвэл 1 курс болно.

Үе мөчөөр өвдөхөд хоолны нэг халбага хуурай гич хоолны 1 халбага наранцэцгийн тос, хоолны 1 халбага зөгийн бал холиод халуун устай саванд тавьж халаана. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ өвчтэй газраа түрхэнэ.

Үе мөч өвддөг бол 1 кг хусны шинэхэн навчийг (хатсан бол 0.5 кг) ёрог даавуун уутанд хийж 9 л усанд 30 минут буцалгана. Дараа нь энэ усаа ууттай навчны хамт авч халуун устай онгоцонд юүлнэ. Ийм усанд 30 хоногийн турш өдөр бүхэн шөнө унтахын өмнө орно. Эсвэл 1 кг борог өвсийг хувин усанд хийж 30 минут буцалгаад 30-40 минут хандалж самбайгаар шүүгээд халуун устай онгоцонд хийж дотор нь биеэ хөлөртөл орно. Дараа нь үе мөчөө хуурай алчуураар үрэн арчиж хучаад орондоо орно.

Зүрхний өвчтэй бол энэ аргыг хэрэглэж болохгүй.

Модны утаа шингэсэн шар эсгийг нэгэн аяга сайн давс, мөн нэгэн аяга тосон хужрыг найруулан усанд 15мин буцалгаж мөнөөх эсгийдээ шингээн бүлээнээр ороож боовоос шар ус өвчин арилах болно. Үүнийг 4-6-н удаа хийвээс сайн.

Чийг бам өвчинд малын уушгийг гүүний сүүтэй уувал сайн.

Өвдөг өвдвөл үзэм, чихэр, тараг гурвыг зуурч буцалгаад уувал зүгээр.

Багалуурын цэвэр түлсэн үнсийг аагтай хар цайнд зуурч, маарилд боож бүлээнд нь шавших ба боовол хөл гарын шар усанд сайн.

Агины буурцаг, зээргэнэ, сайн хужир 3-г буцалгаж утаатай шар эсгийнд шингээн халуун бүлээнээр нь боовол гар хөлийн шар усанд сайн.

Гар хөлд шар ус хурж өвдвөл хонины илгийг хэд хэд нүхлээд өвчтэй газраа цавуудаж наах.

Гар хөл шархирах ба загатнах гүвдрүү гарахад цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшвал эдгэнэ.

Цусны даралт ихсэх, багасахад

Шинэхэн сармис өдөрт 2-3 хумс идээд байвал даралт бууруулж, толгой өвдөх, нойр хулжихыг намжааж судас хатуурахаас сэргийлнэ.

Даралт ихсэхэд цахилдгийн үндэс буцалгаж өдөрт 2 удаа нэг уухдаа 1 аяга ууна. Ихдүүлбэл хөөрдөг.

Даралт ихэдвэл төмсийг хальстай нь жигнэн идэж болно.

Цусны даралт ихэдсэн хүн өдөрт 300 гр алим идэж байх

Цагаан төмс 2-3 ш –г аяга сүүнд буцалгаж 3 шөнө дараалан уух.

Шингэн юм сайн уугаад хүйтэн усанд ороод байхад 37 наснаас нэмэгдсэн даралт эдгэнэ.

Даралт ихтэй хүмүүс оройдоо ил галын дэргэд суух, муур өвөр дээрээ суулган үсий нь илэх

Цусны даралт ихдэхэд шар манжинг зүсэж уландаа битүү дэвсэж хонох.

Цагаан уул цэцэг ба цайны шаараар дэр хийж дэрлэх.

Хөх давсан дээгүүр хөл нүцгэн явах

Цус багадалт
Сармис хоолондоо байнга хэрэглэх

Аливаа амьтны элэг дэлүү цус өвчүү хавирга сүүжний хэм зэргийг цус багадсан хүнд хэрэглэхэд сайн

Яргуйнд цадсан шүдлэн ямаа, гөрөөс, хязаалан, хонины түүхий цус уудгаас гадна, хонины шүүрхий элэг иддэг.

Зарим нутагт буга гөрөөс гахайн түүхий цус уудаг. Үүний тул цусаа хатааж авдаг.

Агь, цагаан шарилжигй архинд хийж 21 хоногийн турш харанхуй, хуурай, дулаавта газар байлгана.хугацаа болмогц хуруувчинд 1 дусал ханд хийж өглөө бүр өлөн элгэн дээр ууна.

Гахай юмуу муурыг зулзагаа хөхүүлж байхад сүүнээс нь аяганд авч уух явдал юм. Гахайн сүүг авах нь хялбар атал муурын сүүг авах хэцүү. Муур зулзагалах дөхөх үеэс нь сааж сургах хэрэгтэй. Бас зарим муур хүнд сүүгээөгдөггүйг мэдвэл зохино.

Хөхний үрэвсэлд шар зөгийний үүр сайн. Намар, өвлийн улиралд зөгийний үүрийг авч, нарны гэрэлд хатаагаана. Доторх үхсэн зөгийг гаргана. Харин үүрийг нь жижиглэн хэрчээд нэг тунг шарлуулах төдий хуурч нунтаглаад өдөрт 3 удаа ус болон дарсаар даруулж ууна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж