Гарын хурууны хээгээр ирц бүртгэх төслүүдийг нэгтгэв

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Гарын хурууны хээгээр ирц бүртгэх төслүүдийг нэгтгэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр
УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын өргөн
мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг,
мөн УИХ-ын
гиш
үүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга
хэмжээний
тухай
УИХ-ын тогтоолын төслий
г хэлэлцээд агуулга ижил тул нэгтгэн хэлэлцэх нь
зүйтэй хэмээн
үзлээ.

Хуулийн нэгтгэсэн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14
д
үгээр зүйлийн
4.14 дэх хэсэгт
 Байнгын хорооны
болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл
/гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглана” гэсэн хэсэг нэмэхээр тусгажээ. Харин гишүүн
Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар т
өслийн энэ хэсгээс “санал хураалт явуулахад” гэснийг хасах
зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн уг хуулийн төсөлд “2
дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8
дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн “асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн
дарааллыг нь” гэснийг “үг хэлэх, асуулт асуух саналыг гишүүдийн ирцэд
бүртгүүлсэн дарааллыг
үндэслэнгэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь
заалтыг “саналаа ирүүлсэн” гэснийг “ирцэд бүртгүүлсэн” гэж тус тус өөрчлөх”-өөр
тусгасныг бүхэлд нь хасахаар дээр нэр дурдсан хоёр гишүүн зарчмын зөрүүтэй
саналын томъёолол гаргасан нь дэмжигдэв. Ингээд байнгын хорооны гишүүд хуулийн
төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал,
дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Ухаалаг
төр рүү шилжих
Монгол Улсын Ер
өнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд
Байнгын хорооноос 2014 онд хийх ажлын т
өлөвлөгөөний төслийг хэлэлцээд дэмжлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж