БНСУ гадаад иргэдийн визийн хураамжаа нэмжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

БНСУ гадаад иргэдийн визийн хураамжаа нэмжээ

БНСУ-ын Засгийн газар 2014 оны нэгдүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд виз олгохтой холбоотой үйлчилгээний хураамжаа нэмэхээр болжээ. Уг шинэ журмаар визийн хураамжийн тарифт дараах өөрчлөлт орох юм байна.
-Нэг удаагийн 90 хүртэл хоногийн виз: 40 ам.доллар

-90-ээс дээш хоног байх виз: 60 ам.доллар

-Хоёр удаагийн виз: 70 ам.доллар

-Олон удаагийн виз: 90 ам.доллар

-Байнга оршин суух “F-5”ангиллын визийн үйлчилгээний хураамж: 200 мянган вон

-Оршин суух үнэмлэхийн төлбөр: 30 мянган вон болох ажээ.

Уг үйлчилгээний хураамж 1998 оноос хойш өөрчлөгдөөгүй өдий хүрсэн тухай Хууль зүйн яамнаас мэдээлсэн бөгөөд нэмэгдэж буй шалтгааныг үнийн өсөлттэй холбоотой гэж тайлбарлажээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж