Ж.Амарсанааг ахмадууд тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Ж.Амарсанааг ахмадууд тоосонгүй

МАН-аас санаачлан зохион байгуулж буй эрүүл мэндийн салбарын асуудлын талаарх нээлттэй хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордноо болж өндөрлөлөө. Салбарын ажилтнууд нь ирээгүй ч ахмадууд ам уралдан асуудлын талаар шүүмжилцгээж байлаа. Бүр Эрүүл мэндийн яамны дэд сайд нь ирчихээд байхад хүртэл тоож байгаа хүнгүйгээр амжаад үгээ хэлчих юмсан гэсэн ахмад олон байлаа. Хурлын нарийн бичгийн дарга нь хэлэлцүүлэгтээ Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ирсэн байна гэж зарлахад микропоныг гартаа авсан хөгшин “Тэр хамаагүй” гэсээр хэлж буй үгээ үргэлжлүүлнэ лээ. Ингээд ч зогсохгүй Өөр намын залуухан сайдыг үл ойшоож, удирдаж буй салбарыг нь үг хэлсэн хүн бүр шүүмжилсээр байлаа. Яах вэ, эрүүл мэндийн салбар нь биднийг ялгаварлаж байна гэж бухимдсан улс нэг удаа салбарынх нь сайдыг ялгаварлаж яагаад болохгүй гэж.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж