Ямар эмэгтэй хүнд эрчүүд татагдан эхнэрээ болгохыг хүсдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Ямар эмэгтэй хүнд эрчүүд татагдан эхнэрээ болгохыг хүсдэг вэ?

Энэ сэдвийг
нэрийг бичих үед олон хүмүүс шууд л гадаад төрх, биеийн галбир,
хэлбэр хэмжээг сонирхдог. Үнэндээ эрчүүдээс сонирхдог эмэгтэйчүүд чинь
ямар
байгаасай гэж хүсдэг вэ гэвэл бие галбир, царай төрхийг хэлэх байх.
Харин та
ямар эмэгтэй хүнийг эхнэрээ болгохыг хүсэж байна вэ гэвэл арай өөр
хариултыг
өгнө. Тэд ихэвчлэн эхнэрээ болгох хүнээ тодорхойлон хэлэхдээ нийтлэг үг
болох намайг
ойлгодог, даруу төлөв эмэгтэй байгаасай гэж хэлдэг. Тэгээд ер нь
гэрлэсэн
эрчүүд ихэвчлэн гэрийн эзэгтэй байх эмэгтэй хайдаг гэдэг нь илт байдаг.
Сүүлийн
үед залуу эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийн сэтгэлийг татах гэж гадаад
төрх,
өмссөн зүүсэндээ их анхаарч секси байдлыг харуулахыг хичээдэг болжээ.
Харин энэ
байдал нь эрчүүдийн харааг татдаг боловч сэтгэлийг нь татдаггүй. Эрчүүд
ээж
байх, халамж санаа тавьж чадах хүнийг эхнэрээ болгодог, тийм эмэгтэй
хүнийг
эрэлхийлж байдаг. Хөнгөн хуумгай, бусад эрчүүдийг өөртөө татах гэж
оролдож
байгаа эмэгтэйд түр зуур татагдаж болох ч эхнэрээ болгохыг хүсдэггүй. Ер
нь
тиймэрхүү эмэгтэйчүүдээс зайгаа барьдаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж