Тодруулбал, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус маргааныг СЕХ шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэрийг 2012 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан. Гэвч Улсын дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаад, дээрх шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг дахин гаргасан боловч хүсэлтийг Улсын дээд шүүхээс СЕХ Увсын маргааныг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс СЕХ-оос АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд “Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул танай албан бичигт дурьдсан хүсэлтийг СЕХ хангаж, шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар илгээжээ. Өөрөөр хэлбэл, Увсын маргааныг СЕХ шийдвэрлэхгүй гэсэн тайлбарыг АН-д хүргүүлсэн байна.
СЕХ-оос мөнгө тараасан, буруутай гэдэг нь тогтоогдсон сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчдийн шадар туслах нараас сонгогчдын мэдээллийн дагуу нөхөн төлсөн мөнгийг төлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.