Туулаас ус ашиглагчид хамгийн өндөр төлбөр төлнө

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Туулаас ус ашиглагчид хамгийн өндөр төлбөр төлнө

Ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж компаниуд нэг шоо метр ус ашиглахдаа 561 төгрөг 90 мөнгө төлөх бол хүнд үйлдвэрлэл эрхлэгч нар нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгөний төлбөр төлнө. Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч нарын хувьд  ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгөтөлнө. Нэг ёсондоо аж ахуйн нэгж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйгаас хамааран усны нөөц ашигласны төлбөрийг харилцан адилгүй ялгаатай төлдөг байхаар заажээ. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор шинэчлэн баталсан. Түүнчлэн уг тогтоолд зааснаар хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлнө. Хэн үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй ашиглана төдий чинээ бага төлбөр төлөх боломжтой ажээ. Тогтоолын гол зорилго нь ердөө л үүнд орших бөгөөд төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, сав газар тус бүрээр тооцон тогтоожээ.

Харин төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс ус ашиглаж буй  үйлдвэр, аж ахуйн нэгжид ногдох усны нөөц ашигласны төлбөрийг Сав газраар нь гаргахад  Туул голын сав газарт хамгийн өндөр үзүүлэлт гарч байна. Тухайлбал, Туул голын усыг ашиглаж буй дэлгүүр, буудал, машин угаалга зэрэг үйлчилгээний газрууд,  архи, ундааны үйлдвэрүүдийн төлбөр өмнөхөөсөө 3.3 дахин,  хөнгөн хүнснийх 2.3 дахин өсчээ. Усны төлбөрийн тухай Засгийн газрын тогтоолыг бүрэн эхээр нь www.mne.mn, www.zasag.mn сайтуудаас үзэж болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж