Аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэст хандаж бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэст хандаж бүртгүүлнэ

Цалинтай сургалтад орон даяар бүртгэж эхэлсэн байна.

Хөдөлмөрийн
яам, Хөдөлмөрийн төв биржээс Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтэх
хөтөлбөрийг өчигдрөөс /01.06/ хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил
нийт долоон мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэх бөгөөд ажил хайгч
иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Хөдөлмөрийн яамнаас 300 гаруй ажил
олгогчтой хамтран ажиллахаар болж, энэ жил ойжуулагч, уул уурхайн нөхөн
сэргээгч, хэвлэлийн дизайнер зэрэг 22 мэргэжил нэмэгдэж нийт 55
мэргэжлээс ажил хайгч иргэд сонгон суралцах боломжтой ажээ. Нийгэмд
ажлын байр бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй ажил олгогч нарт уг
хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг компанидаа дадлага хийлгэн ажлын байраар
хангасан тохиолдолд сард нэг хүний 65 мянган төгрөгийн урамшуулал
олгохоор болжээ. Иргэдийн хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүссэн
мэргэжлээ сонгон суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй болон төгсч, ажлын
байранд зуучлуулах аж. Түүнчлэн сургалтад хамрагдаж буй хүмүүст сар бүр
192 мянган төгрөг олгох юм байна. 

Иргэдийг нэгдүгээр сарын
15-ныг хүртэл Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн төв биржид бүртгэх
бөгөөд нэгдүгээр ээлжинд хамрагдсан бол долдугаар сард , хоёрдугаар ээлж
есдүгээр сард төгсөх юм байна. Харин орон нутгийн иргэд аймгийнхаа
хөдөлмөрийн хэлтэст хандах ажээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж