
Тодруулбал, тогтолцооны удирдлагын хэсэгт Ерөнхий аудитор, Аудит эрхэлсэн дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван институт хамаарах бөгөөд Ерөнхий аудиторын шууд харъялалд түүний албан хэрэгт дэмжлэг үзүүлэх хэсэг ажиллахаар, төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсэг нь төрөлжсөн болон орон нутгийн аудитын байгууллага байх бөгөөд аудитын үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангаж дагнан гүйцэтгэхээр тусгажээ. Шинэчилсэн бүтцийн хүрээнд аудитын байгууллагад нийт 23 албан тушаалтан хэрэгтэй байгаа юм байна. Хуулийн дагуу Төсвийн байнгын хорооны даргын эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын албан тушаалыг аудитын бүтцийг баталлаа.