
Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулж, хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлжээ. Тухайлбал, “Монгол металл майнинг” компанийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай суман дахь Худаг байшинт гэх талбайг бүхэлд нь “Фокусметал Майнинг” компанид шилжүүлсэн бол “Баян-Өндөр Инвест” компанийн эзэмшил дэх Баянхонгор аймгийн Гашуун хар уул нэртэй талбайг “Дэвшил майнинг” компанид шилжүүлэхээр болсон байна.
О.САР