Энэ зун Бразильд болох ДАШТ зургадугаар сарын 12-нд эхэлнэ. Харин Английн шигшээ багийнхан нээлтийн өдрөөс хойш хоёр өдрийн дараа Италийн багийн эсрэг эхний тоглолтоо хийх юм.
Уолкоттын хувьд “Гурван арслан”-гийн төлөө 36 тоглолтод оролцож, таван гоол оруулсан, тэдгээр 36 тоглолтын 27-д Английн шигшээ ялалт байгуулж, долоон тоглолтод тэнцэж, хоёр удаа ялагдал хүлээжээ. Тэрбээр 2006 оны тавдугаар сарын 30-нд Унгарын шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтод анх удаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарсан бөгөөд ингэснээр Английн түүхэнд шигшээ багаа төлөөлсөн хамгийн залуу /17 нас, 75 хоногтой/ тоглогч болсон юм.
Харамсалтай нь тэрбээр дэлхийн аваргад тоглож байсан удаагүй, энэ удаад ч бас өнжихөөр болж байна.