Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Xудлаа шүү дээ

Сар сар л гэх юм гэрэлгүй шvv дээ
тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай
ухаантай л гэх юм тэнэг шүү дээ хүмүүс

Бурханаас өгсөн хишигээр
хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм

Мөнгө мөнгө л гэх юм цаас шүү дээ
тэр чинь

Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал
сайхан л гэх юм худлаа шүү дээ тэр чинь

Авсан шигээ буцаагаад
өгчихдөг өр юм тэр чинь
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж