Хэдэн хоног уйлсан
тэнгэрийг аргадмаар
тэнгэрийг аргадмаар
Хэтэрхий дүнсгэр
байгаа түүнийг гижигдмээр
Хур тунадас нь
зүлэг ногоонд сайн л гэх юм
Хамаг олныг гунигт
дарах шиг
Эргэн тойронд
дүнсгэр царай
Энгийн нэгэн өдөр
хүртэл бороогоор гуниглана
Элдэв зовлонд
учирсан олон царай
Эрэгцүүлэх бодолдоо
автан тэд өөр ертөнцөд байх шиг