Хүний шүд дараах байдлаар өвдөнө.
-Унах гэж өвдөнө.
Доороос даасрнаас болж өвдөнө. Энэ нь буйл өвдөж хавдах ихээхэн янгинаж өвдөнө. Иймээс доод биеэ сайн дулаалбал амархан зүгээр болно.
Буйл хавдан янгинаж, чихээр хааяа их бага хатгаж байвал хийгээр өвдөх гэнэ. үүд хонины махаар гурван хуушуур хийж эмчилнэ. Нэг хуушуураа маарланд боож өвдсөн газартаа гаднаас нь жин тавина. Нөгөө хоёрыг нь шүдээрээ хазаж удаанаар жигнэх маягаар иднэ. Ингэвэл өвчин аажим эдгэнэ.
Шүд өвдвөөс тэр талын хөлын нарын шилбэний нарийн шилбэний дээрхи судсыг бяцхан төөнөвөөс эдгэх талтай.
Шүдний уг суларахад туулайн цөс түрхвэл тустай.
Буйл хавдаж чихуур хавдаж өвдөх нь хийгээр өвдсөний шинж. Иймд хонины махаар хуушуур хийж нэг хуушуураар өвдсөн газраа жигнэ. 2 хуушуурыг шүдээ жишнэх маягаар удаан иднэ.
Цус хөөрөлтөөр шүд хавдсан үед давстай шорвог усаар зайлж сойзоор цус гартал зайлж угаа.
Хавдсан буйлан дээр тэмээний хөх хомоолын үнсийг шүлс юмуу давстай усаар дэвтээн тавьж хөхүүлэхэд амархан эдгэнэ.
Арцыг усанд хийж хандлан хандаа сойзон дээрээ дусааж шүдээ угааж амаа зайлвал шүдний оо хэрэггүй. Харин залгиж болохгүй. өдөрт 1-2 угаавал шүд хорхойтохгүй, өвдөхгүй, шүд сайн бэхждэг.
Бага зэрэг гахайн өөх (болүгосон, түүхий, давсалсан аль ч болох агаад гагцхүү давсыг нь цэвэрлэх хэрэгтэй.) авч өвдөж буй шүдний харалдаа буйл, хацар 2-н завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20 мин байлгах бөгөөд удаан хугацаагаар дахиж өвдөхгүй.
Шүд өвдөж байгаа талын чихэнд 5 салааны үндэс хийж өвчин намдтал байлгана. Удлаа гэхэд хагас цаг, цагийн дараа намдана.
Шүд өвдвөл чинжүү, давсыг хольж сайн нүдээд зуу.
Чихний өвчин
Чихэнд хорхой ороход архи, ус, үнээний сүү хийхэд гарна. Тос хийвэл дотор нь үхэх тул цээрлэ.
Хулганы тархийг мяндсанд боож чихээ бөглөөд дүлий эдгэрнэ.
Чихний дүлийд эр муурын шээс дусаахад эдгэрдэг. Муурын шүдэнд гаа дүрхвэл шээс алдах тул шээсийг нь тоосож авах.
Үхэр зангууны нунтгийг балтай найруулж үрэл хийж өглөө бүр идвээс дүлий эдгэрч бие чавхаалаг болно.
Чих дүлийрэхэд туулайн өөхийг шахаж тосыг нь дусааваас сайн.
Чих булагтахад шүдлэн хонины шаантны хуршсан чөмгийг хайлж дусаахад тустай.
Чих хатгуулж өвдвөөс хонины чихний үсээр аль өвдсөн талынхаа чихийг утах сайн.
Бадганы уршгаар дүлийрвэл чихний нүхний ар, өвөр 2 –т алтан илүүрээр төөнө тавихад сайн.
Чихний дүлийд настай хөвгүүний шээс, үнээний шээс, ямааны шээс, жамц давс 4-г нийлүүлэн чихэнд донь дусааваас сайн.
Чихний дүлийд ямар нэг эвэр, сүүл бүхий бүтэн голиог хатааж нунтаглаад зэс саванд шар тос хийж, ногоон болмогч нийлүүлж зураад, нэг сар хэртэй болгоод чихний нүхэнд өдөр бүр тусааж, хөвөнгөөр бөглөн цохих эмийг уулгана. Ингэхдээ биеийн хүчний хүнд ажил хийх. Айраг уух зэргийг цээрлэж гамнаваас үр дүнгээ өгөх юм.
Эмэгтэйчүүдийн өвчин
Хонины сархинаг эмэгтэйчүүдийн аливаа өвчнийг анагаадаг.
Цахилдгийн үндэс,согоон сав хослон савны өвчинд сайн.
Бугын ясан эврийг шатааж талхлан усаар зуурч түрхвэл хөх хавдсаныг засна.
Бугын цусыг архиар даруулж уувал эмэгтэй хүний цусаар буулгахыг эдгээнэ.
Жамба цэцэг савны өвчинд сайн, савны хавдрыг эмчилдэг.
Төрөх үед хойтох саатхад хараацайн тархийг шар тостой буцалгаж өгөхөд тустай.
Амаржих эхийг түргэн зовиур багатай хөнгөжүүлэхийн тулд баавгайн савраар домнох
Нярайлахаар өвдөж буй эхэд жаахан шар тосонд давс уусгаж уулгах
Амаржихаар өвдөж байгаа эхэд жаахан цөв хайлж хэд балгуулах. Жич:дээрх 2 аргыг жирэмсний хожуу хордлоготой, даралт ихтэй эхэд хэрэглэж болохгүй.
Сая амаржсан эхэд цагаан мөөгтэй хонины шөл 45-60 хоног уулгахад элдэв эмгэг хууч тогтдоггүй. Бие нь сайн чангардаг.
Хоолны хордлого
Чацарганы шүүс, зөгийн бал сайн.
Цагаан будааг хуурч шатаагаад үнс болгон бэлтгээд хэрэглэдэг.
Сөд өвсний толгойг зажилбал сайн.
Мэхээр, гичгэнэ, бадааны үндэсийг хандалж уувал хялбархан дарна.
Мойл, аньс, нэрсний ханд, цагаан мөөгийг намар хэрэглэхэд нэн сайн.
Шартахад 3-4 халбага зөгийн бал, 1ш нимбэгний шүүсийг хагас литр цайнд хийж уух нь шар тайлах шалгарсан арга юм.
Гоо засалд
Гахайн чөмгийг байнга түрхвэл хөмсөг өтгөрдөг.
Хар байвангийн уусмалаар үсээ зайлахад үс уналтыг зогсооно. Мөн үс ургуулахад жүр үрийг сайн архины хамт холин сайн шавшиж түрхэх нь зүйтэй.
Нарс, жодооны шилмүүс, сармис, халиар, годил өвс, халгай, арцыг хандлаад үсээ угаавал үсний уналт зогсдог.
Үс унаж хожгортвол зарааны цус,зэрлэг гахайн өөх, шаазгайн халуун тархи, морины түүхий тархи 3-н аль нэгийг байнга түрхэх.
Хүдрийн чөмөг, гүйлсний тос хольж түрхвэл үс хөмсөг сайн ургана.
Хонины эврийг шатааж хярвасыг цагаан гичгэнэтэй хольж нунтаглаад түрхвэл хар үс ургана.
үсний хаг, хогжрууг арилгахад халгай, ганга өвс, марал цэцэг, нарсны шилмүүс тустай.
Эгэл годилын ишийг 1:10-р 15-20 мин буцалган хандалж шүүгээд үсээ угаавал үсний өнгө сайжирч бэхжин ургалт хурдсана.
Улаан чинжүүний үрийн хандыг шингэрүүлж хуухинд түрхвэл үсний ургалт нэмэгдэж үс туг тугаараа унахаа болино. Чинжүүг 1:10 харьцаагаар шингэрүүлсэн архинд (архи ус 2-г адил хэмжээгээр авна) хийж тасалгааны температурт 7 хоног байлгана. өдөрт 5-6 удаа хөдөлгөж сэгсэрнэ. Дараа нь идээшмэл хандыг шүүж аваад удаан хугацаагаар сэрүүн газар хадгалан хэрэглэдэг.
Үсний тослог ихдэх, хагтахад хамба шарилж (алтан товч), халгай, төлөгч өвс, хээрийн шивил, батраш зэрэг ургамлын хандаар угаана.
Шарх, сорви, түлэнхий
Түлэгдэхэд хольцгүй цэвэр аарцыг шархан дээр 1 см түрхээд гялгар уутаар
бооно. Ингэхэд шингэний түлэгдэлт түргэн эдгэнэ.
Элдэв шарханд зуун настын навчийг наахад сайн.
Ясны хугарал, гэмтэл няцралт, булчин сунах, арьсны шарх хавдар, түлэгдэлт, үе мөчний өвчний үед барагшууныг 1 удаад 0.2-0.5 гр-р тугнаж 25 хоног уугаад 10 хоног завсарлаж эмчилгээг үргэлжлүүлэх ба гадуур түрхлэг хэлбэрээр шарх сорви арилгана.
Бөөрөнхий байцаа зүрх судас, чихрийн шижин, хоол боловсруулах замын өвчин, элэг дэлүү, түлэнхий, идээт шарх, үлд зэрэг өвчнийг анагаадаг.
Нялх хүүхдийн ам гэмтэхэд зөгийн балыг модны хорхой (эвэрт цохын авгалдай) –тай нухаж түрхдэг. Зөгийн балаар идээт шархыг анагаадаг.
Хусны үйсийг хуурай аргаар нэрж авсан давирхай нь ариутгах, үрэвсэл намдаах, шарх эдгэрүүлэхэд сайн нөлөөтэй.
Адууны өөх үлдийг арилгана.