Амралтын өдөр Оюутны Лигийн 47 баг бүгд тоглолт хийж, 38 тоглотыг хоёр талбай дээр зэрэг явуулж, нийтдээ 200 тоглолт одоогийн байдлаар хийгдээд байгаа ба тэмцээн дөнгөж гуравны нэгтээ орлоо. Бүх баг, тоглогчдын зургийг авч, нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, мөн шүүгч, дасгалжуулагчид нэгдсэн хурлаа хийж, олон асуудлуудыг шийдвэрлэсэн юм.
Энэ жилийн Оюутны Лиг төсөлд нийтдээ 600 гаруй тоглолт явагдах бөгөөд 4-р сард Плейоффын тоглолтууд эхлэх юм. Тэр болтол эрэгтэй 31 баг, эмэгтэй 16 баг улирлын тоглолтуудаа явуулж, эрэгтэй эхний 16, эмэгтэй эхний 8 баг Плейоффын эрхээ авахаас гадна 2014/15 улирлын Оюутны Лигийн тэмцээний 1-р Дивизионд оролцох эрхээ авах болно. Дараа улирлын хувьд оролцогч багуудыг 1 ба 2 гэсэн Дивизионд хувааж, өсрөлдөөнийг тэнцвэржүүлж, хамрах хүрээг тэлэх юм. Ирэх улирлын тэмцээнд оролцох өргөдлөө сургуулиуд одооноос ирүүлж болох бөгөөд оролцох хүсэлтээ mcbacollegeleague@gmail.com хаяг руу илгээнэ үү!
Өчигдөр, уржигдарын тоглолтуудын хувьд эрэгтэй төрөлд Отгонтэнгэр Шилүүснүүд баг МУБИС Бугануудыг 83-81 ээр хожиж, 9-0 гэсэн амжилттайгаар Зүүн Бүсийг тэргүүлж байгаа бол Этүгэн Ирвэсүүд Хүмүүнлэг Харцагуудыг 80-62 оор хожиж, Баруун Бүсийг 9-1 гэсэн амжилттай тэргүүлж явна. Ийнхүү хувийн хэвшлийн хоёр сургууль эрэгтэй Бүсүүдийг тэргүүлж яваа бол эмэгтэй төрөлд МУИС Шонхорууд Ням гарагт хоёр хожлыг авч 7-0 гэсэн амжилттай Зүүн Бүсийг тэргүүлж явна. Харин МУИС/ХС Ёлууд баг нэг ч хожигдолгүй 9-0 гэсэн амжилтаар эмэгтэй Баруун Бүсийг тэргүүлж байна.
Оюутны Лигийн тэмцээн энэ долоо хоногт 26 тоглолтоор үргэлжлэх хэдий ч 1-р сарын 10-аас 2-р сарын 10-ны хооронд буюу оюутны өвлийн амралтаар завсарлах юм. Оюутны Лиг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МСБХ, МОСБХ ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монголын Спортын Шүүгчдийн Холбоо, МУБИС, Этүгэн Дээд Сургууль ажиллаж, албан ёсны түнш байгууллагаар Монголын Оюутны Холбоо, Монголын Оюутны Спортын Холбоо ажиллаж байна. Хэвлэл, мэдээллийн ивээн тэтгэгчээр Спорт Бокс Суваг ТВ, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо нар төслийг дэмжиж тоглолтуудыг шууд дамжуулах болон мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр ажиллаж эхэллээ.
Мөн Витафит Групп, Пэпси брэнд, Милл Хаус ХХК, Тэнгис Кино Театр энэхүү төслийг дэмжиж ажиллахаар болсон бөгөөд 1 сарын өмнө эхэлсэн энэхүү төсөл Монгол Улсын түүхэнд болж байгаагүй хамгийн урт хугацааны, хамгийн их тоглолттой сагсан бөмбөгийн Лигийн тэмцээн болж байгаагаарай онцлогтой юм. Нийт улсын 13, хувийн 18 сургуулийн 47 баг, 700 гаруй оюутан тамирчид энэ төслийг хамтран зохион байгуулж байгаа гэхэд хэлсдэхгүй."