Тус үйл ажиллагааны үеэр хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Буд, Т.Хишигбаяр, ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтэн Н.Эрдэнэсувд, бүртгэл мэдээллийн мэргэжилтэн П.Дэлгэрмаа, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээний мэргэжилтэн Ц.Батчимэг, техник хангамж, сүлжээний мэргэжилтэн Э.Ганзориг, ЖДҮ, төсөл хөтөлбөр сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Дариймаа, мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэн М.Уранзаяа, хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Ц.Гэрэлцэцэг, ХХЭ, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл, хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Бямбажав, Улаангом политехник коллежийн Олон нийттэй харилцах албаны дарга Цэвээнгэрэл, мэргэжилтэн Р.Сарантуяа, Энхзул нарын мэргэжилтнүүдтэй хамтран төгсөгчдөөс ажил идэвхтэй хайгчаар бүртгүүлэх сонирхолтой сурагчдыг бүртгэж авах мөн ажил олгогч нар өөрт шаардлагатай ажлын байранд тохирох ажиллах хүчнийг авч газар дээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран зохион байгууллаа. Энэ үеэр 75 төгсөгчид ажил идэвхтэй хайгчаар бүртгүүлж 8 ажил олгогчид 33 сурагчид зуучлагдан ажлын байраар хангагдлаа.
33 төгсөгч ажлын байртай боллоо
2013 оны 01 сарын 03-ны өдөр Улаангом Полтекник коллежийн 14 бүлгийн 288 сурагчид төгсөж мэргэжлийн үнэмлэхээ гардан авах үйл ажиллагаа боллоо.
Эх сурвалж: http://zasag.mn/m/uvs