Эрүүл мэндийн салбарын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын асуудлыг хэлэлцэнэ

Тусгаар тогтнолын ордонд маргааш эрүүл мэндийн салбарын тулгамдаад буй асуудлын талаар уулзалт хэлэлцүүлэг болно. УИХ дахь МАН-ын бүлгээс, тус намаас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй бөгөөд салбарын ажилтнуудтай, мөн эмч эмнэлгийн ажилтны буруугаас хохирсон хохирогчидтой уулзах аж.

Энэ талаар МАН-ын гишүүн Ё.Отгонбаяр “Эрүүл мэндийн салбарын асуудлыг ярихгүй байхын аргагүй нь. Эмнэлгийн дарга нарын асуудал, ажил хаялт гэх мэтийн асуудалд анхаарлаа хандуулж байх хооронд чинь цаана нь хүүхдүүд эндэж, өвчтөнүүд хохирсоор байна. Вакцинаас болсон гэх хохирогчийн тухай ярьж байна. Өмнө нь эмчийн хайхрамжгүйгээс түлэгдсэн хүүхэд, хариуцлага алдсанаас эндсэн охин гээд тохиолдлууд ч гарсаар байсан. Үүний талаар бид ярилцах ёстой” гэсэн байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж