“Хүмүүн бичиг” ялагчдаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

“Хүмүүн бичиг” ялагчдаа тодрууллаа

Мэдээллийн “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болон зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн 2013” улсын уралдааныг 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Өнөө жилийн уралдаанд Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргээс нийт 1000 шахам хүн оролцов. Улсын уралдааны сайхан бичигтнүүд 2000 оноос эхлэн Монгол улсын ерөнхий сайд нар шагналыг гардуулалдаг уламжлал тогтсоноос хойш 15 жил болжээ.

Уралдаан нийт зургаан ангилалд зохиогдсон юм.

Арваннэгдүгээр ангийн сурагчдын ангилалд: Нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Дарь, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн 11 дүгээр анигийн сурагч Э.Нямжаргал, Ховд аймгийн “Цаст алтай” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ургамал нар тэргүүн байр эзэлж Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр Монгол улсын их сургууль, Монгол улсын багшийн их сургуульд тус тус дөрвөн жил үнэ төлбөргүй сурацлах эрхийн эзэд болжээ.

Мэргэжлийн багш нарын ангилалд:
Дархан-Уул аймгийн одон цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Бүжинлхам тэргүүн байр эзэлж, Нийслэлийн 49 дүгээр  дунд сургуулийн багш Б.Пүрэвсүрэн нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн багш З.Алтаннавч нар хоёр гуравдугаар байр эзлэв.

Насанд хүрэгчдийн ангилалд: Монгол улсын их сургуулийн Монгол хэл соёл судлалын эх бичиг судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл тэргүүн байр эзэлж, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн орос-монгол хэлний нэгдүгээр урсийн оюутан З.Бямбасүрэн Орхон их сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн хоёр дугаар курсын оюутан Б.Сувд нар удаахь байрнуудад шалгарчээ.

Сурагчдын ангилалд:
Нэгдүгээр байранд нийслэлий 51 дүгээр сургуулийн 9-ийн “Б” ангийн сурагч С.Билэгсайхан шалгарч, Дархан уул аймгийн 15 дугаар сургуулийн 9-ийн “Д” ангийн сурагч Ц.Бадамцэцэг, төв айгийн “Хүмүүн цогцолбор” сургуулийн 9-ийн “Г” ангийн сурагч Д.Мягмарсүрэн нар хоёр, гуравдугаар байранд шалгарчээ.

Уралдааны бичвэрийн бус ангилалд:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсорлын III сургуулийн багш, Монгол хэл уран зохиолын багш Д.Отгонсүрэн түрүүлж, нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн  10-ын “А” ангийн сурагч Ц.Анужин, Г.Батжавхлан нар удаалав.

Уран бичилгийн ангилалд:
Нэгдүгээр байранд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн , зургаан уран бичээч Ц.Бямбажав түрүүлж “Бичиг соёл” төвийн уран бүтээлч Э.Анхбааяр хоёр нийслэлийн Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Оюунцэцэг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.



Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж