Сүүлийн өдрүүдэд иргэд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч чадахгүй байгаа тухай гомдлыг мэдүүлэх болсон. Хөдөлмөрийн яамны зүгээс 2013 оны санхүүжилтээ бүрэн хийж, арилжааны банкуудад явуулсан. Арилжааны банкууд өгсөн санхүүжилтийнх нь хэмжээнд тааруулан зээлийн ерөнхий нөхцөл хангасан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл нь шалгарсан иргэдэд зээлийг олгосон гэх тайлбарыг ирүүлээд буй. Гэвч Хөгжлийн банк дээр зарим нэг санхүүжилт нь гацсанаас иргэдэд зээл нь цаг хугацаандаа очиж чадахгүй тэр хэрээр үйлдвэрлэл эрхлэх боломж нь хязгаарлагдаж цаг алдаж байгааг иргэд сануулж байна.
Хөгжлийн банк жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрийг яаралтай шийдэхгүй бол эргээд Засгийн газрын шийдвэрийг цалгардуулж болзошгүй нь.