Мэргэжлийн сумо дахь монгол залуус бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сумо дахь монгол залуус бүл нэмлээ

Японы мэргэжлийн сумод 190 см өндөр, 183 кг жинтэй, 20 настай Монгол хүү барилдахаар боллоо.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алтанхуягийн Ичинноров хэмээх энэ залуу япончуудын анхаарлыг ихэд татаж байна.

Японы мэргэжлийн сумо бөхийн  2014 оны анхны башё нэгдүгээр сарын 12-нд эхэлнэ. А.Ичинноров эхний башёд мэргэжлийн сумогийн дээрээсээ гурав дахь зиндаа болох Макүшитад барилдана.  А.Ичинноров өнгөрсөн оны есдүгээр сард Японд болсон ажилчдын дунд зохиогддог сумогийн тэмцээнд түрүүлсэн бөгөөд шагналд нь мэргэжлийн сумогийн макүшита зиндааны 15-д эрэмбэлэгдэн барилдах эрхтэй болсон байна. Тэрээр монголоос Японыг зорин очсон монгол залуусын дундаас хамгийн том биетэй бөхөд тооцогдож байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж