
Тайландад арваннэгдүгээр сарын сүүлээс хойш үргэлжилж буй Засгийн эрх шилжүүлэхийн төлөөх бослого, үймээн ард иргэдийг хоёр талд талцууллаа. Ерөнхий сайд Йинглак Шинаватраг суудлаас буулгахын төлөөх Сутер Таугсубанаар удирдуулсан босогчдын эсэргүүцэл өнгөрсөн хугацаанд дээд цэгтээ хүрч, Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааг тасалдуулан, нийслэл хотыг хаах арга хэмжээ авч эхэлжээ. Тэдний үйлдлийг эсэргүүцсэн Тайландын иргэдийн нөгөө хэсэг мөн л олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах болсон байна. Энэ бүх эмх замбараагүй байдлын уршгаар Тайландын эдийн засаг ганхаж эхэлсэн бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унасаар байгаа аж. Харин Ерөнхий сайд Йинглак Шинаватра босогчдын шаардлагаар парламентыг тараасан боловч ирэх хоёрдугаар сард болох сонгууль хүртэл суудлаасаа огцрохгүй гэдгээ мэлэгдээд байгаа билээ.
Б.АНХТУЯА