С.Баярцогт УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

С.Баярцогт УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргаагүй гэв

УИХ-ын гишүүн С.Баярцогт бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг гаргажээ гэх мэдээлэл өнөөдөр цахим хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат няцаалаа. Тэрээр "С.Баярцогт гишүүн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлт гаргаагүй. Тийм шалтгаан ч байхгүй. Ажлаа хийдгээрээ хийгээд явж байгаа" гэх хариулт өглөө.

Онцлоход, УИХ-ын гишүүн С.Баярцогт нь оффшор дансаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэх үндэслэлээр өнгөрсөн онд УИХ-ын дэд даргын албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж