Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбатыг Авлигатай тэмцэх газарт албан тушаалын хэргээр шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Мөрдөн байцаалтын явцыг АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч М.Ганбатыг 6700 орчим га газрыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин өөрийн танил талдаа олгосон байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ