Монголд Америкт суралцахад зайлшгүй ямарваа нэгэн байгууллагаар зуучлуулах эсвэл Монголын дунд сургуулийн боловсролын систем таардаггүй гэсэн буруу ойлголтууд байдаг. Тэдгээр ташаа ойлголтуудыг залруулж, оюутан сурагчдад үнэн зөв мэдээллийг олгох нь тус ном болон номын нээлтийн гол зорилго юм.
Монгол оюутнууд ямарваа нэгэн зуучлалгүйгээр болон боловсролын системийн зөрүүнээс үүсэх ямарваа нэгэн асуудалгүйгээр өөрсдөө хичээж, элсэх өргөдлөө хүссэн сургуульдаа явуулж элсэн орох бүрэн боломжтой билээ. Харин ийнхүү өргөдлөө хэрхэн гаргах, шалгалтуудаа хэрхэн сайн бэлдэж өгөх зэрэг мэдээллийг тус ном агуулж байгаагаараа онцлог юм. Номын нээлтийн үеэр Америкт суралцах тэрхүү боломжийн талаар танилцуулахаас гадна, Монголд ирсэн байгаа Америк дахь Монгол Оюутны Холбооны гишүүдээс ирсэн оюутан сурагчид сонирхсон асуултаа асуух боломж олдож байгаа юм.
Америкийн их дээд сургуулиудын элсэлт ихэвчлэн 1 болон 2 дугаар саруудад дуусдаг тул та одооноос шалгалтууддаа бэлдэж, сургуулиа хайж эхлэх хэрэгтэй бөгөөд тэр ч утгаараа энэхүү номыг нэгдүгээр сарын 6-нд буюу таны өргөдөл гаргахаас 12 сарын өмнө гаргаж байгаа билээ. Номонд олон их, дээд сургуулиудын Монгол оюутнууд туршлагаасаа хуваалцаж байгаагаас зарим сургуулиудыг дурьдвал:
- Princeton University
- Columbia University
- Harvard University
- Wesleyan University
- Cornell University
- Mount Holyoke College
- MIT зэрэг олон их дээд сургуулиудын оюутнууд байгаа юм.