
Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл өчигдөр Москвад нээгджээ. Оросод айлчилж буй Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын коммунист намын Гуандүн мужийн Хорооны Нарийн бичгийн дарга Ван-ян болон Нэгдмэл Орос намын дээд зөвлөлийн байнгын хорооны гишүүн, ОХУ-ын засгийн газрын Ерөнхий сайдын орлогч Александер Жуков нар тус зөвшилцлийн нээлтийн ёслолд оролцсон байна. Ван-ян хэлсэн үгэндээ, энэ удаагийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл нь Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаа болон харилцааг гүнзгийрүүлж, хамтаар ялалт байгуулах их цуглаан болно. Хоёр тал эрх тэгш харилцан ашигтай ажиллаж, үр ашгийг чухалчлах зарчмыг мөрдөн, ажилч хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байна гэжээ.