
Өнгөрсөн 10-ны өдрөөс Ош районд үймээн дэгдсэнээс хойш Хятадын засгийн газар Киргизэд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг маш чухалд үзэж, 14-ний өдрөөс эхлэн онгоц гарган иргэдээ татсан байна. Хятадын засгийн газрын иргэдээ татах ажлын хэсгийн дарга, Гадаад хэргийн яамны Консулын хамгаалалтын төвийн дарга Хэ Пин хэлэхдээ, одоо Ош-ийн нисэх онгоцны буудалд саатаж байгаа Хятад иргэн байхгүй гэжээ.