&#34Талх чихэр&#34-ийн нэрэмжит барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.05-нд нийтлэгдсэн

&#34Талх чихэр&#34-ийн нэрэмжит барилдаан боллоо

“Хэвийн боовны баяр”-т зориулсан барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Адъяабат үзүүрлэлээ.

МҮБХ-ноос зохион байгуулах шинэ оны анхны барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. “Талх чихэр” ХК-ийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” нэртэй уламжлалт барилдааныг тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийг төлөөлсөн 256 бөх зодоглов.

Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, А.Алтанхуяг нараар магнайлуулсан аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, О.Гантулга, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Отгонбаатар, Б.Баатарцол, Т.Занданбат нарын тэргүүтэй аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээний бөх аймгийн арслан Н.Адъяабат үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Өлзий нар үлдлээ.

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Талх чихэр” компанийн 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд улсын наадмыг дэвжээг чимж буй аварга, арслан, заануудын түрүүлж, үзүүрлэж байсан, сар шинийн өмнөх томоохон сорил “Хэвийн боовны баяр”-ын барилдаан шинэ оны хамгийн эхний барилдаан болдгоороо онцлогтой юм.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж