
жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг
шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын
25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил
Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж
буй юм. “Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал
МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж.
О.САР