Шатарчид Төрийн ордонд аваргаа шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2014.01.05-нд нийтлэгдсэн

Шатарчид Төрийн ордонд аваргаа шалгаруулна

Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын даргын ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болохоор болжээ. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох аж. Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний шатнаас шалгарсан эрэгтэй 20, эмэгтэй долоон шатарчин шигшээ тоглолтод өрсөлдөх юм.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж