Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын авьяаслаг зарим уран бүтээлчдийг төрийн дээд одон “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнахаар болжээ. Тодруулбал тус чуулгын бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ятгачин Т.Билэгдэмбэрэл, хөгжмийн албаны дарга, лимбэчин Х.Энхбат, дуучин Ц.Түмэнжаргал нар болон бусад уран бүтээлчид энэхүү шагналын эзэд болох аж. Шагналыг маргааш буюу нэгдүгээр сарын 6-нд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд гардуулах юм байна.
Д.БҮҮВЭЙ