
Хятадын аврах багийнхан энэ долоо хоногийн дундуур нисдэг тэрэг ашиглан Өмнөд туйлд гацсан “Академик Шокалский” дээр гацсан хүмүүсийг “Snow Dragon” хөлөг рүү амжилттай зөөсөн юм. Дараа нь 52 зорчигчийг Австралийн “Aurora Australis” усан онгоц руу хүргэсэн аж. Учир нь Австралийн усан онгоцны даацаас шалтгаалан Хятадын нисдэг тэргийг шууд хөлөг дээр шууд газардах боломжгүй байжээ.
Олон улсын аврах багийнхан Зул сарын оройноос хойш Өмнөд туйлын мөсөн далайд гацсан “Академик Шокалский”-н 52 жуулчин, аялагчийг аюулгүй газарт шилжүүлсэн боловч хөлгийн багийн 22 гишүүн одоо болтол усан онгоцон дээрээ байгаа аж.
Б.АНХТУЯА