Маргаашнаас цэргийн бүртгэл эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.05-нд нийтлэгдсэн

Маргаашнаас цэргийн бүртгэл эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргаашнаас эхлэн энэ сарын 20-ны өдрүүдийг хүртэл зохион байгуулахаар захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагдсан болохыг мэдэгджээ.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж