
НИТХ-ын захирамжийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн ажлыг эхлүүлэхээр болоод буй. Энэ хүрээнд нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн байна. Эдгээрээс ажлын хэсэг тодорхой шалгуурыг үндэслэн 12 компанийг эхний ээлжинд шалгаруулан, төслийн удирдах хороонд танилцуулжээ. Харин эдгээр компаниас аль нь дахин төлөвлөлтийн ажлыг гардан гүйцэтгэхийг иргэдийн саналаар шийдэх юм. Тиймээс иргэдээс санал авах ажлыг нэгдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтөд Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур, Чингэлтэй дүүргүүдийн есөн байршил дахь 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж байгаа юм.
О.САР