ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх хоёрдугаар сард Сочид болох өвлийн Олимпийн бэлтгэлтэй биечлэн танилцаж явна. Тэрээр өнөөдөр /I.4/ өвлийн Олимпын цанын тэмцээн болох Красная Полянагийн байр байдалтай танилсан байна. Энэ үеэрээ Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамтраар цанаар гулгаж, хэсэгхэн ч гэсэн зугаацаад авчээ.
Тэрээр энэ долоо хоногийн эхээр хоёр ч удаа тэсрэх бөмбөг бүхий амиа золиослогчийн халдлага гарч, 34 хүн амь үрэгдсэн Волгоград хотод хийсэн айлчлалаасаа шууд Сочид ирээд буй нь энэ аж.
ОХУ-ын Сочи хотод ирэх хоёрдугаар сарын 7-23-ны өдрүүдэд 2014 оны өвлийн Олимпын наадам болох юм.
Б.АНХТУЯА