Деми Мур залуу бөмбөрчинг уургалсан уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.04-нд нийтлэгдсэн

Деми Мур залуу бөмбөрчинг уургалсан уу?

Үе мултарсан дүү нөхөр Эштон Катчераас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад буй жүжигчин Деми Мур бүр ч залуу амрагтай болсон сурагтай.

Өдгөө 51 настай Деми Мур Мексикт охиныхоо хамтаар амарч байх хугацаандаа 27 настай бөмбөрчин залуутай дотно харилцаа үүсгэсэн талаар шар хэвлэлүүд шуугиж байна. Деми Муртай хамт далайн эргээр зугаалж, олны хараанд өртсөн бөмбөрчин залууг Шон Фрадей гэдэг аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Деми Мур далайн эрэгт амарч байхдаа Шон Фрадейн өвдөг дээр сууж, тэврэлдэн тэр ч бүү хэл чихнээс нь хазах зэргээр их л нялуурч байсан юм байх. Гэхдээ тэд үнэхээр болзож буй талаар Деми Мур үг цухуйлгаагүй байгаа гэнэ шүү.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж