Олонхийг аврах гэж цөөнийг золиосолдог бактер. Үнэн хэрэгтээ хүний биед
шахаж буй аль нэг өвчний бактерийн бага хэмжээний тун юм. Энэ хорт бодис
ялангуяа хүүхдийн бие организмд янз бүрээр илэрдэг. Нярайн бүх организм
орчиндоо дасан зохицох гэж тэмцэж буй мөчид тэрхүү бактерийн хорт тунг
биед нь шахдаг. Хариу урвал олонхид нь батлагдсан онолын дагуу хэвийн
үйлчилдэг. Харин сул биетэй, организмын онцлог шинж тэмдгүүдтэй нярайн
хувьд үхлийн тун болдог. Сүүлийн хоёрхон жишээ олон нийтийн өмнө ил
болоод байна.
А.Зүмбэр, дөрвөн сартай. Тавт вакцинийг
дөрвөн сартайд нь хийсний дараа таталт өгсөн. Тархины хүчилтөрөгчийн
архаг дутмагшил гэсэн оноштой. БНСУ-д яаралтай эмчилгээнд орох
шаардлагатай болж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хандив хүссэн.
Арваннэгдүгээр сард олон нийтэд анх мэдээлсэн.
Н.Энхбилэг, хоёрдугаар анги.
Сахуугийн вакцин хийлгэсэн өдрөөсөө хэл ам бадайрч, улмаар гар, хэлний
эд эс үхжиж эхэлсэн. Одоо маш хүнд, Эх нялхсын төвд хэвтэж байгаа. Онош
нь “Синдромостивенжонса”.
Синхуа агентлаг. Гепатит Б өвчний эсрэг вакцин хийлгэсэн долоон хүүхэд Хятадад нас барсан талаар арваннэгдүгээр сард мэдээлэв.
Зүмбэр
охины оношийг West Syndrom гэж олон улсад нэрлэдэг. Вакцинаас үүдсэн
хүнд өвчлөл сүүлийн хэдхэн жилд Монголд төдийгүй, дэлхий даяар хурдацтай
тархаж байна. Нас барах, эсвэл насан туршдаа хүнд өвчтэй болж үлддэгийг
олон төрлийн мэдээллээс харамсан харамсан харж болно. Вакцин гэж юү юм
бэ? Нярайд тань хийхээр хөргөгчнөөс вакцин гаргаж ирэхийг Та харсан уу?
Консерволсон эд байх нь ээ?! Урт хугацаанд хадгалахаар консерволсон хор.
Дотроо мөнгө ус мэтийн хүнд элементүүдийг бага тунгаар агуулсан. Яг тэр
хүнд элементүүд сул дорой нярайн биед насан туршид нь үлддэг гэсэн үг.
Хүнд элементүүд ялангуяа хүүхдийн тархи мэдрэлийн систем, хөдөлгөөний
эрхтэнийг саажуулдаг. Тэр хэсгийн судсыг блоклон, бахь мэт базчихдаг гэж
хар үгээр хэлж болох юм. Яагаад эцэг эхчүүд бид энэ тухай мэдэх ёстой
юм бэ?
Сүүлийн цөөн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо
яагаад нэмэгдсэн юм бэ? Аутизм оноштой хүүхэд Монголд маш олон болсныг
Та мэдэх үү? Оюуны тодорхой хэмжээний бэрхшээлтэй гэсэн үг. Шинэ төрлийн
өвчлөлийн статистик, дианамик судалгаа Монголд байхгүй. Ганцхан
хариултыг Та бүх байгууллагаас авна. Тэр нь “Агаарын бохирдлоос болж
сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөл эрс нэмэгдсэн” гэж хэлдэг. Тэгвэл үгүй
юм. Агаарын бохирдол бага Америк, Европын олон оронд элдэв төрлийн
“синдром”-оор эхэлсэн оноштой хүүхэд маш олон болсон. Зөвхөн аутизмтай
хүүхдийн статистикийг хараарай. Арван жилийн өмнө мянгад нэг тохиолдож
байсан аутизм өнөөдөр зуун төрөлт тутмын нэгд хүнд ба хөнгөн хэлбэрээр
илэрч байна. Америк, Европ гэлтгүй, хойд хөрш Орост аутизмтай хүүхэд
огцом нэмэгджээ. Монголд аутимзтай хүүхдүүдийн эцэг эх холбоо
байгуулахаар уулзацгааж байна. Монголын төр хүүхдийн ховор хүнд өвчнийг
оношлох байтугай ханиад томуугаа дийлэхгүй байгаа. Тиймээс нэг
зовлонгоор нэгдсэн эцэг эх хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж яваа нь
тэр.
“Үр хүүхэдтэй хүн болгонд” цувралаа өнгөрсөн оны
нэгдүгээр сараас эхлэн бэлтгэж явах нэг жилийн хугацаанд ховор хүнд
өвчний оноштой хүүхэд олон таарсан. Эх орондоо үзүүлэх эмч эмнэлэг үгүй.
Боломжтой нь гадагшаа явдаг, боломжгүй нь хүүхдээ чирээд насан туршийн
зовлонтой амьдардаг.
А. Зүмбэр охины эцэг эх ч ялгаагүй, Монголд
тусламж авах боломжгүй учир олон түмнээс хандив хүссэн. Энхбилэгийн аав
төр засгийн удирдлагад хэвлэлээр хандаж байна. Хэвлэлээр хандаагүй
үлдсэн нь олон. Өсвөр насны охидод умайн хорт хавдрын эсрэг гардафил
вакциныг хийлгэх хортой гэж өнгөрсөн зун нэг ээж хэвлэлийн хурал хийлгэж
байсан санагдана. Яах ёстой юм бэ? Нэг нэгээрээ ингэж хэвлэлд хандаж,
олон түмнээс дэмжлэг хүссээр байх уу? Үгүй. Энэ асуудалд Ерөнхийлөгч,
Ерөнхий сайд, Их хурлын дарга нэн даруй анхаарал хандуулах ёстой. Энэ
бол Эрүүл мэндийн яамны Зөвлөлийн хурлаас Энхбилэгийн гэр бүлд хандан
хариулсан шиг “Саяд ганц тохиолддог ховор өвчин” биш. Энэ айхтар урт
гадаад оноштой синдромууд нэг л зүйлийг өгүүлдэг. Вакцинд, эмийн
хэрэглээнд цоо шинэ бодлого хэрэгтэй гэдгийг.
Дөнгөж төрөөд
хэдхэн секунд хорвоогийн агаар салхи үзэж амьсгалах гэж ядаж буй нярайд
яагаад шууд сүрьеэгийн вакцин шахдаг юм бэ? Тариур дотор ямар хэмжээний
тун байгаа, тэр хортой тун алгын чинээ нялзрайг юунаас яаж хамгаалахыг
ээжид нь хэлсэн үү, эмч Та? “Насаараа ингэж эх барьж байна” гэж төрөхийн
эмч хэлэх байх. Үгүй юм, насаараа ажилласан арга барилаасаа одоо
татгалзахыг сүүлийн 30 жилийн статистик Танд өгүүлэх учиртай. Албан ёсны
статистик Монголд үгүй учир ховор хүнд өвчлөлийн дэлхийн статистикт
түшиглэн бичиж байна. Сүүлийн 30 жил буюу элдэв төрлийн вакциныг хүн
төрөлхтөн идэвхтэй хэрэглэж эхэлсэн үеийн өвчлөлийн тухай эмч Та
сонирхоорой. Энэ бол Улаанбаатарын агаарын бохирдолттой ямар ч хамаагүй
асуудал.
Германд хүүхдэд вакцин хийхийн өмнө эцэг эхээс заавал
зөвшөөрөл авдаг. Аав ээж нь зөвшөөрөөгүй тохиолдолд хэн ч тариур барьж,
ямар нэг тунг хэн нэгний биед шахах эрхгүй! Хэрвээ нийтийг хамардаг
өвчнөөс сэргийлэх вакциныг зайлшгүй хүүхдэд тарих бол бүх зааварчилгаа,
тайлбарыг хэлж таниулдаг. 6 сар хүрэх хүртэл нь нярайд ямар нэг төрлийн
вакцин хийдэггүй. Бяцхан организм эхлээд энэ дэлхийн агаар усанд
зохицог. Харин Монголд ээж аав таныг ажил дээрээ сууж байхад сургууль
дээр нь хүүхдүүдийг тань жагсааж байгаад амьтан шиг тарьсан тохиолдлыг
бүгдээрээ мэддэг шүү дээ.
Хэрвээ вакцин хийлгээд хүүхдийн биед
ямар нэг төрлийн гаж шинж тэмдэг илэрвэл, Монголын тохиолдлууд шиг үхэл
амьдралын ирмэгт очвол их хэмжээний нөхөн төлбөрийг эрүүл мэндийн
байгууллага өгөх үүрэгтэй. Infection Protect Act-ийн 61 дүгээр зүйлээр
уг асуудлыг жишээ нь Германд хуульчлан зохицуулсан. Энэ тухай тодорхой
мэдээллийг эдүгээ Германд амьдарч ажиллаж буй Б. Жаргалмаа харамгүй
хуваалцсан юм. Тэрбээр өөрийн хүүхэд дээр вакцины хүндрэлийг мэдэрсэн
учир бүх төрлийн мэдээллээр туслахыг чармайсан билээ. Яг үнэндээ үр
хүүхдийнхээ зовлонгоор нэгдсэн эцэг эхчүүд, Монголын олон нийтийн
сүлжээний тусаар л дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг ард түмэн эрүүл
мэндээ “хамгаалах” гэж ядаж явна. Эрүүл мэндийн салбар хагас тэрбум
төгрөгний хэмжээний төсөвтэй. Түүгээр ховор хүнд өвчлөлийн судалгаа хийх
байтугай, клиник эмнэлгүүдээ хөл дээр нь босгох боломжгүй. Гэтэл бусад
салбарт сүүлийн жилүүдэд зөвхөн их наядаар хэмжигдэх мөнгө зарцуулж
байгааг иргэн Та мэднэ. Тэр төсөвт Ерөнхий сайд Та гарын үсэг зурдаг.
Тэрбум төгрөг гэдэг хэмжигдэхүүнийг тоохоо больсон. Зөвхөн их наядаар
цацаж байгаа, эрүүл мэндээс бусад салбарт.
Эрүүл мэндийн салбарт
хангалттай төсөв баталж өгөх, хуультай болгох нь Ерөнхийлөгч, Ерөнхий
сайд, Их хурлын дарга гурвын бодлогоос шууд шалтгаалах юм. Тиймээс
Энхбилэг охины аав Найдандорж гуай Та зөв хүмүүст хандсан. Зүмбэр,
Энхбилэг, аутизмын хожим илэрсэн оношоор шаналж буй Монголын мянга
мянган үрсэд нөхөн төлбөр өгөх ёстой. Мянга мянга гэсэн тоог зоригтой
хэлэх байна. Ховор хүнд өвчлөлийн статистик хаана ч байхгүй хэмээн
сурвалжлагчийн амыг таглахыг цөөнгүй сонссон. Гэхдээ амьдрал дунд, яг
ийм оноштой хүүхдүүдийн дунд ороод үзээрэй. Хэл ярианы бэрхшээлтэй хожим
хөдөлгөөний саажилттай болсон, хараа муудсан, тэр бүү хэл гахайн
хавдрын вакцинаас болж чихрийн шижин өвч оношлогдсон хүүхдүүдийн эцэг
эхтэй уулзаад үз. Хүүхдийн цусны хорт хавдар, бодисын солилцооны янз
бүрийн өвчин яагаад сүүлийн хэдэн жилд цөөнгүй оношлогдов,
хүчилтөрөгчийн архаг дутмагшил онош зөвхөн агаарын бохирдолттой
холбоотой юу гээд судлаад үзээрэй.
Хүүхдийн өвчний нэг бэрхшээл
нь хожмын хүндрэл гарах үед “Танай хүүхэд төрөлхийн өвчлөлтэй байсан,
сульдаатай байж” гэсэн хариултаар ам таглах гэж оролддог. Гурван нас
хүртлээ хэл яриа, хөдөлгөөн нь бүрэн төлөвшдөггүй бяцхан үрсэд шууд л
“төрөлхийн ийм” гэсэн онош тавьж орхидог. Ийм байгаагүй, вакцины дараа
ингэсэн гэж баталж чадах хоёрхон хүн-ээж аав хоёр энэ дэлхий дээр хаана
хэнд хандахаа мэдэхгүй үлддэг.
Эдүгээ дэлхий нийт вакцины талаар
талцан маргаж байна. Нийтийг хамарсан халдварт өвчлөлөөс хамгаалахын
тулд зайлшгүй вакцин хэрэгтэй гэдэг хэсэг олонхи нь. Хүүхдэдээ вакцин
огт хийлгэдэггүй эцэг, эх нөгөө талд нь байдаг. Монголд амьдарч,
ажилладаг цөөнгүй гадаадын иргэнээс хүүхдэдээ вакцин хийлгээгүй,
хийлгэхгүй гэж ярихыг сонссон. Эхлээд гайхсан. Тэдний эх оронд үүнийг
зөвшөөрдөг. Харин Монголд ямар байдгийг Та бид мэднэ. Төрөхийн орон дээр
хэвтэж байхад улаан нялзрайд тань ямар нэг зүйл тарьдаг, юуны эсрэг
яасан ийсэн вакцин болохыг тайлбарлахгүй. Төдөлгүй өрхийн эмч сувилагч
нар хаалга тогшдог шүү дээ. Тэднийг шүүмжлэх гэсэнгүй. Хоёр, дөрвөн
сартайд нь хийж буй вакцин, сүүлийн жилүүдэд бүр таван янзын өвчний
бактерийг нэг дор дөрвөн сартай хүүхдэд шахаж байгаа явдалд юунд хүргэж
эхэлснийг эн тэргүүнд эмч, эрүүл мэндийн байгууллагынхан сонсог.
Энэ
нь дэлхийн нийтийн анхааралд орсон асуудал учир зөвхөн сувилагч таныг
буруутгах зүйл алга. Дээхнэ, С. Ламбаа сайдын үед Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагаас Монголд шувууны ханиадны эсрэг вакцин ирүүлнэ хэмээн орон
даяараа хүлээж эхлэх үеэс л энэ вакцин гэгч хаанахын бизнес юм бэ гэх
бодол төрдөг байлаа. Дэлхийн фармаиндастрийн бизнест ямар аймаар том
мөнгө, ашиг эргэлддэгийг үзээд тэр бодол маань бүр ч лавширсан юм. Шинэ
вакциныг Нигери улсад туршсан талаарх сенсаацыг эрхэм уншигч харсан л
байх. Зүгээр л энүүхэн хажуугийн гудамжаар тань дүүрэн эмийн сан байгааг
та мэднэ. Хүйтний улирал эхэлснээс хойш ханиадны элдэв эмэнд танай гэр
бүл хэдэн төгрөг зарцуулсныг бодоод үзээрэй. Яагаад өвчний уг үндсийг
эмчлэх тухай бага ярьж, симптомыг дардаг эмний тухай л өдөр шөнөгүй
рекламдаад байгааг анзаараарай.
Вакцин гэж юү юм бэ? Олон төрлинй
бактерийн коктел. Түүнийг Таны хүүхдэд зөвшөөрөлгүй хийх нь зөв үү?
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын Дарга нараа Зүмбэр, Энхбилэгийн гэр
бүлд хариулт өгөөч. Хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулаач.