Дуучин Кеша хоол, ундаа зохицуулж чадахаа больж, өвчин туссан гэнэ. Тэрээр сэтгэл зүйн байдлаас шалтгаалан хэт их эсвэл бага иддэг /eating disorder/ буюу эмх замбараагүй хооллох өвчин туссан байна. Энэ тухайгаа Кеша Твиттерээрээ дамжуулан мэдэгдэж, хэвийн байдалдаа эргэн орохын тулд 30 хоног эмчилгээ хийлгэх болсноо зарлажээ. Тэрээр өчигдөр Чикаго хотод орших эрүүл мэндийн тусгай төвд хандан, зөвлөгөө тусламж авч эхэлсэн байна. Өдгөө 26 настай Кеша цагаан хоолтон юм.
Б.АНХТУЯА