Монголын төмөр замын зүүн чиглэлийн техникийн зураг төслийн ажил 78 хувьтай байгааг Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, “Шинэ төмөр зам” төслийн хоёр дахь үе шат болох Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлд барих төмөр замын техникийн зураг төсөл, судалгааны ажил 78 хувьтай байна. Уг төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсоноос Япон улсын “Ниппон Коэй” компани шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.
Б.МИШЭЭЛ