Сири даяар дахин харанхуй нөмрөв

Хуучирсан мэдээ: 2014.01.04-нд нийтлэгдсэн

Сири даяар дахин харанхуй нөмрөв

Сирийн Дамаск болон Хомс хотуудын ойролцоох байгалийн хийн хоёр том хоолойг дэлбэлснээс баасан гаригт /I.3/ цахилгааны эх үүсвэрт доголдол үүсч, нийслэл болон өмнөд хэсгийн мужууд дахин харанхуйд автжээ. “SANA” агентлагт Сирийн Газрын тосны асуудал хариуцсан сайд Сулейман аль-Аббасын мэдэгдсэнээр байгалийн хийн хоёр гол хоолойг дэлбэлсэн хэрэгт босогчид буруутай аж. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас их хэмжээний гал гарсан талаар хөрш Ливаны хэвлэлүүд мэдээлжээ.

Үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард босогчид байгалийн хийн хоолойг дэлбэлснээс Сирийн нийслэл хот харанхуйд автаж байсан билээ. Сирид гурван жил үргэлжилж буй иргэний дайны үеэр газрын тос, байгалийн хийн хоолойг дэлбэлэх халдлага олонтаа гараад буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж