М.Энхболд гудамж төслийг “сайшаав”

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

М.Энхболд гудамж төслийг “сайшаав”

Цагтаа Хотын даргын сэнтийд заларч явсан М.Энхболд саяхан МАН-ын даргаар томилогдсон. Тэрбээр өчигдөр “Eagle News”  телевизэд ярилцлага өгөх үеэрээ Шинэчлэлийн Засгийн газраас Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн Гудамж төслийг хотын замын төвлөрлийг бууруулахад “зөв зүйтэй ажил  хийсэн” гэж сайшаалаа.  Энэ сайшаалын араас “Гэхдээ” гэх тайлбар үргэлжлэв.   “Гэхдээ би хотын дарга  байхдаа үүнээс ч том төсөл хэрэгжүүлэх гээд санхүүжилт нь шийдэгдчихсэн байхад  Шинэчлэлийн Засгийн газар цуцлаад “Гудамж” төсөл хэрэгүүлсэн” гэх ухааны юм ярьсан. Бас болоогүй ээ Улаанбаатар хот төлөвлөлтгүй эмх замбараагүй болсон нь  өөрийнх нь шийдвэрийг Дээд шүүхээс цуцалсантай холбоотой гэж мэлзлээ.

Түүнийг  хөдөөнөөс шилжин  ирэгсдээс татвар авах  шийдвэр гаргатал Дээд шүүхээс хууль зөрчсөн шийдвэр гээд цуцлуулчихжээ. Үүнээс болоод л Улаанбаатар  ийм эмх замбараагүй хот болчихоод байгаа юм байх.

Үнэн хэрэгтээ хотын төлөвлөлтгүй болсон нь  эмх замбараагүй газар олголт, барилга барих  зөвшөөрөл гээд олон хүчин зүйлтэй холбоотой.  Эрхэм  дарга М.Энхболдынхоор бол  тэр үнэхээр “цэвэрхэн”  хотын дарга байжээ.

С.ШАРХҮҮ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж