Их Британи. Риженс-сувгаар (Лондон) хийлдэг завиар зугаалж яваа нь. Нүцгэн шахуу явах нь английн жентельменүүдэд харш. Гэхдээ хэтэрхий их халуунаас ингэж аврагдахаас өөр аргагүй.
Өнгөрөгч зургадугаар сард Лондонд ер бусын халуун байсан. Хэдэн долоо хоногийн турш тэнд агаарын хэм +30-аас доош буухгүй байлаа. Лoндон хотын зуны дундаж хэм нь 16-19 °С байдаг бол энэ зуны дулаарал лондончуудын хувьд шалгалт байлаа. Далайд мөгөөрсөн биетэн, яст мэлхий, хуурай газарт эрвээхэй, зөгий их байсныг мэргэжилтнүүд анзаарчээ. The Independent бичихдээ 2040 он гэхэд ийм халуун Лондоны хувьд ердийн болно гэж мэргэжилтнүүд хэлжээ.
Фото: Chris Helgren / Reuters / Vostock photo